어둠속에 빛나는 저 별처럼 내 인생은 아름다워~~

ХИС-ийн Дархан салбар сургууль 2012 он.
Яг одоо
visitor stats хүн байна.
Сурталчилгаа
//-->
Xотуудын цаг агаар

  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
13968 удаа нээгдэв.
2012 © 어둠속에 빛나는 저 별처럼 내 인생은 아름다워~~

Шинэ сэтгэгдлүүд

  • Бичих дадлага, хэлзүйн мэдлэг 4 бичлэгт Зочин: Сайн байна уу? Сайхан блог байна. Амараа.
  • Аялал жуулчлалын орчуулга бичлэгт Enhee (зочин): Bagshaa orchuulgaa shalguulya today bolomjtoi
  • Бичих дадлага, хэлзүйн мэдлэг 4 бичлэгт Enhee (зочин): Bagshaa goyo hicheel bn

Бие даалт, курсын ажилд тавигдах ерөнхий шаардлага

2012-02-26,21:57
НЭГ. Курсын ажил, бие даалтын ажилд тавигдах үндсэн шаардлага

1.1 Бие даалтын /курсын/ ажил нь сэдвийнхээ агуулгыг бүрэн хамарч шинжлэх ухааны онол, арга зүйн өндөр түвшинд боловсрогдсон байх шаардлагатай.

1.2 Бие даалтын /курсын/ ажилд эрдэм шинжилгээ судалгааны болон загварчлалын аргуудыг өргөн хэрэглэж, зохих журмын дагуу компьютер дээр хийж гүйцэтгэсэн байвал зохино.

1.3 Бие даалтын /курсын/ ажлын бичиглэлд дараах шаардлага тавигдана. Үүнд:

Үндсэн тайлбар бичиг нь А4 хэмжээний цаасан дээр 12 font хэмжээгээр Times New Roman Моп эсвэл Arial Mon үсгийн фонтоор 1.5 sp. Line мөрөөр тохируулж, цаасны зүүн захаас 3 см, баруунаас 2 см, дээд талаас 3 см, доод талаас 3.5-4 см хэмжээтэйгээр бичигдсэн байна. Хуудасны дугаар доод талын төв хэсэгт тавигдана.

• Бие даалтын ажлын хэмжээ 10-25, курсын ажлын хэмжээ 25-40 хуудаснаас хэтрэхгүй байна.

• Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэгтийн дугаар, түүний нэрсийн баруун дээд буланд, зургийн дугаар түүний доод төв хэсэгт, томъёоны дугаар ард нь тус тус тавигдана.

ХОЁР. Бие даалтын /курсын/ ажлын бүтэц агуулга


2.1 Бие даалтын /курсын/ ажлын үндсэн тайлбар бичиг нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд:

1. Нүүр хуудас

2. Удиртгал (оршил)

3. Сэдвийн өнөөгийн түвшин

4. Боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл

5. Ерөнхий дүгнэлт

6. Ном зүй

7. Хавсралт

2.1.1 Удиртгал. Бие даалтын /курсын/ ажлын сэдвийн сонголтын үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилтуудыг томъёолж, ажлын бүтэц, агуулгыг товч тодорхойлох, түүний дэвшилтэт шинэлэг тал ач холбогдлыг тусгана.

2.1.2 Сэдвийн өнөөгийн түвшин. Судалгааны ажлын онол арга зүйн үндэслэл, түүний чиглэлээр урьд өмнө эрдэмтэн судлаачдын хийж гүйцэтгэсэн ажлууд, тэдгээрийн онол арга зүйн болон практикийн ололт, дутагдал, цаашид гүнзгийрүүлж судалсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд зэргийг тодорхойлон дүгнэлт гаргасан байна.

2.1.3 Боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл. Сэдвийн хүрээнд авч үзэн судалсан асуудлыг цаашид боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тодорхойлон тодорхой тэсөл боловсруулан тусгаж болно.

2.1.4 4.1.6. Ерөнхий дүгнэлт. Судалгааны ажлын үр дүнгээс тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байна.

2.1.5 Ном зүй. Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа

• Бүтээлд ашигласан дэс дарааллаар

• Зохиогч, номын үсгийн дарааллаар

тус тус бичнэ.

2.1.6 Хавсралт. ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй нэмэлт

материалыг хавсралтад оруулна. Хавсралтыг 1-ээс эхлэн дугаарлана.

2.2 Бие даалтын /курсын/ ажлын бүтэц агуулга, сэдвийн онцлогоос хамааран өөр байж болох боловч, ажилд тавигдах үндсэн шаардлагыг хангасан байвал зохино.



бичсэн: Degi_22 төрөл: Бие даалт |
Эхлэл | << өмнөх | Нийт: 28-с 17-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Солонгос хэл
  • Оюутан
  • Хууль тогтоомж, дүрэм журам
  • Бие даалт
  • Шалгалт
  • Хичээл
  • Эх хэл
  • Орчуулгын тухай
  • СХО - 2
  • СХО - 3

Шинэ бичлэгүүд

  • Бичих дадлага, хэлзүйн мэдлэг 4
  • Бичих дадлага, хэлзүйн мэдлэг 4
  • Орчуулгын дадлага 1
  • Орчуулгын дадлага 1
  • Орчуулгын дадлага 1
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Утгазүй үгсийн сан судлал
  • Орчуулах эрдэм
  • Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө
  • "Оюуны гүүр" шагнал - Оны шилдэг орчуулагч
  • Төрийн далбааны хэмжээ харьцаа
  • Тарнийг орчуулж болдоггүй
  • >>Архив...
2012 © 어둠속에 빛나는 저 별처럼 내 인생은 아름다워~~