어둠속에 빛나는 저 별처럼 내 인생은 아름다워~~

ХИС-ийн Дархан салбар сургууль 2012 он.
Яг одоо
visitor stats хүн байна.
Сурталчилгаа
//-->
Xотуудын цаг агаар

  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
14050 удаа нээгдэв.
2012 © 어둠속에 빛나는 저 별처럼 내 인생은 아름다워~~

Шинэ сэтгэгдлүүд

  • Бичих дадлага, хэлзүйн мэдлэг 4 бичлэгт Зочин: Сайн байна уу? Сайхан блог байна. Амараа.
  • Аялал жуулчлалын орчуулга бичлэгт Enhee (зочин): Bagshaa orchuulgaa shalguulya today bolomjtoi
  • Бичих дадлага, хэлзүйн мэдлэг 4 бичлэгт Enhee (зочин): Bagshaa goyo hicheel bn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

2012-02-26,21:25

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ


2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот


http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifНЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

 

http://legalinfo.mn/image/b.gif

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд дээд боловсрол олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif2 дугаар зүйл. Дээд боловсролын зорилго

 

http://legalinfo.mn/image/b.gif

2.1.Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifХОЁРДУГААР БҮЛЭГ Дээд боловсролын агуулга

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif3 дугаар зүйл. Дээд боловсролын агуулга

 

http://legalinfo.mn/image/b.gif

3.1.Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

3.2.Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

 

http://legalinfo.mn/image/b.gif

3.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

3.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн мэдлэг эзэмшүүлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

3.2.З.мэргэших хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх.

 

http://legalinfo.mn/image/b.gif

3.З.Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

3.4.Багц цагийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон мэргэжлийн байгууллага тогтооно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifГУРАВДУГААР БҮЛЭГ Дээд боловсролын сургалтын байгууллага

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif4 дүгээр зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага

 

http://legalinfo.mn/image/b.gif

4.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

4.2.Их сургууль нь шинжлэх ухааны хэд хэдэн чиглэлээр суурь ба хавсарга судалгаа явуулдаг, бакалавр, магистр, докторын сургалт эрхэлдэг, үйлдвэр, үйлчилгээний бааз лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын байгууллага байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

4.3.Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж дипломын болон бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

http://legalinfo.mn/image/b.gif

4.4.Коллеж нь дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

4.5.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг сургуулийн хүчин чадал, үндсэн багш нарын дотор докторын зэрэгтэй багш нарын эзлэх хувь хэмжээг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif5 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна. Их сургууль нь профессорын багт тулгуурласан зохион байгуулалтын нэгжтэй байж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.2.Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.3.Дээд сургууль харьяалалдаа коллеж, сургалт-эрдэм шинжилгээний болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.4.Коллеж харьяалалдаа мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй байж болно. Коллеж нь зарим мэргэжлээр шаталсан сургалт зохион байгуулж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн харьяаллын сургууль нь бие даасан хуулийн этгээд байна. Дээр дурдсан сургууль бие дааж магадлан итгэмжлэлд орно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.6.Дээд боловсролын сургалтын байгууллага нь хамтарсан болон дагнасан сургалт-эрдэм шинжилгээний зориулалт бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний түшиц байгууллага, лаборатори, эмнэлэг, дадлагын бааз, туслах аж ахуйтай байж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.7.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр тодорхой аж ахуйн нэгж, байгууллагыг сургалт-эрдэм шинжилгээ, дадлагын бааз болгож болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.8.Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг их сургууль, дээд сургууль, коллежийн дүрмээр тогтооно. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

5.9.Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif6 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, зарим үйл ажиллагааг зогсоох, татан буулгах

 

http://legalinfo.mn/image/b.gif

6.1.Дээд боловсролын байгууллагыг Боловсролын тухай хуулийн 19, 20 дугаар зүйл, болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай1 хуулийн 15.7.1,15.7.2,15.7.4-т заасны дагуу үүсгэн байгуулна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

6.2. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

6.3.Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

http://legalinfo.mn/image/b.gif

6.4.Төрийн бус өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийг татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр суралцагчийн эрх ашгийг хохироохгүйгээр үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээд шийдвэрлэнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

6.5.Дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд оюутны мэдлэг, чадварыг шалган тогтоож, ижил мэргэжлийн сургуульд шилжүүлэн суралцуулах, холбогдох зардлын асуудлыг татан буугдсан сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дээд боловсролын сургалтын бусад байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

6.6.Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

6.7.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын салбар байгуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Дээд боловсролын сургалтын зохион байгуулалт

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif7 дугаар зүйл. Их сургууль, дээд сургууль, коллежийн элсэлт

 

http://legalinfo.mn/image/b.gif

7.1.Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

http://legalinfo.mn/image/b.gif

7.2.Сургуулийн хүчин чадлыг харгалзан элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Сургуулийн хүчин чадлыг тодорхойлох үндэслэл нь багшлах боловсон хүчин, хичээлийн байр, лаборатори, номын сан, дүрмийн сангийн хэмжээ байна. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

7.З.Оюутан, магистрант, докторант элсүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif8 дугаар зүйл. Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтын зохион байгуулалт

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалт нь өдөр, орой, эчнээ болон экстернат хэлбэртэй байж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн өдөр, оройн сургалтын хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.З.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан хичээлийн жилийн эхлэх хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.4.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалт мэргэжил бүрээр боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн захирал батална.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтын зохион байгуулалт, дадлагын хөтөлбөр, дүрмийг сургуулийн эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.6.Магистр, докторын сургалтын судалгаа, туршилтын ажлын зарим хэсгийг эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрийн газрын лаборатори, баазыг түшиглэн тухайн байгууллагын эрдэмтдийн удирдлагын дор явуулж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.7.Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 9О багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 12О-оос, магистрын сургалт 15О-аас, докторын сургалт 21О багц цагаас тус тус доошгүй байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.8.Магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.9.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон шалгалтын хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

8.10.Дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журам, энэ хуулийн 8.4-т заасан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif9 дүгээр зүйл. Их сургууль, дээд сургууль, коллежид суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх

 

http://legalinfo.mn/image/b.gif

9.1.Их сургууль, дээд сургууль, коллежид суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifТАВДУГААР БҮЛЭГ Дээд боловсролын удирдлага

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif10 дугаар зүйл. Дээд боловсролын удирдлага

 

http://legalinfo.mn/image/b.gif

10.1.Дээд боловсролын удирдлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

10.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

http://legalinfo.mn/image/b.gif

10.2.1.дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд уялдуулан зохицуулж дэмжих, тэднийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах;

 

http://legalinfo.mn/image/b.gif

10.2.2.төрийн захиргааны бусад төв байгууллагатай тухайн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хамтран ажиллах.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif11 дүгээр зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага

 

http://legalinfo.mn/image/b.gif

11.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн өөрийн удирдлагыг сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

11.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

11.3.Захирал нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон этгээдийн өмнө ажлаа тайлагнана. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

11.4.Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зорилгоор их сургууль, дээд сургуульд эрдмийн зөвлөл, коллежид сургалт-арга зүйн зөвлөл ажиллана. Эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн дарга нь тухайн сургуулийн захирал байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

11.5.Захирал эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг батална. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

11.6. Захирлын дэргэд захиргааны зөвлөл ажиллаж болно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifЗУРГАДУГААР БҮЛЭГ Дээд боловсролын сургалтын байгууллагын бүрэн эрх

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif12 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх, үүрэг

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.Дээд боловсролын сургалтын байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.1.дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.2. сургалтын агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэгжүүлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.3. эрдэм шинжилгээ, судалгааны төсөлд оролцох;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.4.боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.5.тогтоосон журмын дагуу сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, харьяа нэгж, байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, тэдгээрийн тайлан сонсож үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.6.суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.7.багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний болон төгсөгчийн мэргэшлийг дээшлүүлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.8. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.9.бүс нутгийн болон олон улсын чанартай уулзалт, хурал, семинар зохион байгуулах;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.10.үйл ажиллагаандаа нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.11.гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр хийх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.12.шаардлагатай гэж үзвэл шинээр элсэгчид зориулан бэлтгэл сургалт зохион байгуулах;

 

http://legalinfo.mn/image/b.gif

12.1.13.иргэдийн боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн чиглэлийн үйлчилгээ үзүүлэх.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifДОЛДУГААР БҮЛЭГ Багш, суралцагч

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif13 дугаар зүйл. Багш

 

http://legalinfo.mn/image/b.gif

13.1. Их сургууль, дээд сургууль, коллежид үндсэн мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заана.

 

http://legalinfo.mn/image/b.gif

13.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш заах арга зүй эзэмшсэн байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

13.З.Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

13.4.Дээд боловсролын сургалтын байгууллагад багшилсан хугацаа, сургалтын ажлын дадлага, туршлага, эрдэм шинжилгээний бүтээл, туурвилыг харгалзан докторын зэрэгтэй хүнд дэд профессор, профессор цолыг их сургууль, дээд сургууль олгоно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

13.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал, дэд профессор, профессор цолын тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif14 дүгээр зүйл. Багшийн эрх, үүрэг

 

http://legalinfo.mn/image/b.gif

14.1.Багш Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

 

http://legalinfo.mn/image/b.gif

14.1.1.төрийн захиргааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах;

 

http://legalinfo.mn/image/b.gif

14.1.2.бүтээлийн чөлөө авах;

 

http://legalinfo.mn/image/b.gif

14.1.3.хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, боловсролын зэрэг, цолын нэмэгдэл авах, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх.

 

http://legalinfo.mn/image/b.gif

14.2.Багш Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

 

http://legalinfo.mn/image/b.gif

14.2.1.эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах;

 

http://legalinfo.mn/image/b.gif

14.2.2.мэргэжлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажилд туслах.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif15 дугаар зүйл. Суралцагч

 

http://legalinfo.mn/image/b.gif

15.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif16 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.1.Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.1.1.их сургууль, дээд сургууль, коллеж, түүний харьяаллын нэгжийн хичээлийн байр, номын сан, сургалт-эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу ашиглах;

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.1.2.зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.1.З.эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.1.4.бүтээлээ хэвлүүлэхээр дэвшүүлэх;

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.1.5.сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох;

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.1.6.магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах;

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.1.7.докторант нь хичээл заах, оюутан, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдах.

 

http://legalinfo.mn/image/b.gif

16.2.Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т заасан үүрэг хүлээнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifНАЙМДУГААР БҮЛЭГ Дээд боловсролын эдийн засаг, нийгмийн баталгаа /8 дугаар бүлгийг 2011 оны 7 сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif17 дугаар зүйл. Дээд боловсролын төлөвлөлт, мэдээлэл

 

http://legalinfo.mn/image/b.gif

17.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээд боловсролыг хөгжүүлэх, их сургууль, дээд сургууль, коллеж нь сургуулиа хөгжүүлэх ойрын болон хэтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

17.2.Их сургууль, дээд сургууль, коллеж нь статистикийн болон бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад өгнө.

 

http://legalinfo.mn/image/b.gif

17.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллежийг холбогдох мэдээллээр хангана.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif18 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.1.Төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.1.1.улсын төсвийн хөрөнгө;

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт;

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.1.З.сургалтын төлбөр;

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.1.4.аж ахуйн үйл ажиллагааны орлого;

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.1.5.холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу тогтоосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив;

 

http://legalinfo.mn/image/b.gif

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.1.6.зээл, тусламж;

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.1.7.бусад эх үүсвэр.

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.2.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчныг сайжруулах, багшлах боловсон хүчнээр хангахад Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрөөс зохих дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.З.Боловсролын байгууллагад хандивласан хөрөнгийг байгууллагын санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.4.Зайлшгүй шаардлагатай зарим мэргэжлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэх сургалтын зардлыг жил бүрийн улсын төсвөөс санхүүжүүлж болох бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн хэрэгцээг үндэслэн төрөөс суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуваарилан зохицуулна.

 

http://legalinfo.mn/image/b.gif

18.5.Өмчийн аль ч хэлбэрийн дээд боловсролын сургалтын байгууллага нь хоёр жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж, дүнг нийтэд ил тод байлгана.

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif19 дүгээр зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа

 

http://legalinfo.mn/image/b.gif

19.1.Оршин суугаа газраасаа сургуульдаа тогтмол явах боломжгүй суралцагчид Боловсролын тухай хуулийн 43.2.1-д заасны дагуу дотуур байраар үйлчилнэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

19.2.Өнчин, тахир дутуу болон амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой өрхийн болон бусад шаардлагатай суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрт зориулан хөнгөлөлттэй зээл олгоно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

19.З.Сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан суралцагчид нэрэмжит тэтгэлэг олгох, сургалтын төлбөрийн зарим хэсгийг хөнгөлөх буюу бусад хэлбэрээр хөхиүлэн дэмжинэ.

 

http://legalinfo.mn/image/b.gif

19.4.Суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох журмыг Засгийн газар тогтооно.

 

http://legalinfo.mn/image/b.gif

19.5.Дээд боловсролын сургалтын байгууллагад эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид ажлын газар нь улирлын болон төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж цалинтай чөлөө олгоно.  /8 дугаар бүлгийг 2011 оны 7 сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gifЕСДҮГЭЭР БҮЛЭГ Бусад зүйл

 

http://legalinfo.mn/image/b.gif

http://legalinfo.mn/image/minus.gif20 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

http://legalinfo.mn/image/b.gif

20.1.Дээд боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол боловсролын хяналтын улсын байцаагч Боловсролын тухай хуулийн 48.2-т зааснаас гадна дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

 

http://legalinfo.mn/image/b.gif

20.1.1.энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бол буруутай этгээдийг 50000-60000 төгрөгөөр торгох; /Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 

http://legalinfo.mn/image/b.gif

20.1.2.энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бол дээд боловсролын сургалтын байгууллагын захирлыг 50000-60000 төгрөгөөр торгох. /Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

бичсэн: Degi_22 төрөл: Хууль тогтоомж, дүрэм журам |
Эхлэл | << өмнөх | Нийт: 28-с 28-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Солонгос хэл
  • Оюутан
  • Хууль тогтоомж, дүрэм журам
  • Бие даалт
  • Шалгалт
  • Хичээл
  • Эх хэл
  • Орчуулгын тухай
  • СХО - 2
  • СХО - 3

Шинэ бичлэгүүд

  • Бичих дадлага, хэлзүйн мэдлэг 4
  • Бичих дадлага, хэлзүйн мэдлэг 4
  • Орчуулгын дадлага 1
  • Орчуулгын дадлага 1
  • Орчуулгын дадлага 1
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Аялал жуулчлалын орчуулга
  • Утгазүй үгсийн сан судлал
  • Орчуулах эрдэм
  • Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө
  • "Оюуны гүүр" шагнал - Оны шилдэг орчуулагч
  • Төрийн далбааны хэмжээ харьцаа
  • Тарнийг орчуулж болдоггүй
  • >>Архив...
2012 © 어둠속에 빛나는 저 별처럼 내 인생은 아름다워~~